COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Хүнсний ногооны үр олгож байна

админ
2022 оны 4 сарын 21

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр хүнсний ногооны ил талбайн болон хүлэмжийн 11 нэр төрлийн 11.935 килограмм, 4.711.935 ширхэг үрийг тус тус худалдан авсан.

Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэсний дагуу 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газруудад байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино,  хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үрийг тус тус  хуваарилан хүлээлгэн өгсөн бөгөөд хүнсний ногооны үрийг иргэдэд олгох ажил нийслэл, сум, аймагт явагдаж байна.

Хүнсний ногооны үрийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636315
0 эможи

Udaanjargal
2022-04-22 17:53
hvnsnii nogoo awah gesen ym yu bvrdvvlhvv
keyboard_arrow_up