Дарханы зам ашиглалтад ортол УБ хооронд “нэмэлт галт тэрэг“ явуулахаар боллоо Дарханы зам ашиглалтад ортол УБ хооронд “нэмэлт галт тэрэг“ явуулахаар боллоо
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дарханы зам ашиглалтад ортол УБ хооронд “нэмэлт галт тэрэг“ явуулахаар боллоо

2022 оны 4 сарын 20

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлсэн байна. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-ын орлогч дарга, ерөнхий инженер Сергей Петрович Старцевт Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг хүлээн авч энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо” гэв.

Нэмэлт галт тэрэг:

Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлнө.
Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636277
6 эможи

keyboard_arrow_up