ХХААХҮЯ, ШӨХТГ-тай хамтран ажиллана ХХААХҮЯ, ШӨХТГ-тай хамтран ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ, ШӨХТГ-тай хамтран ажиллана

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах саналыг тавьжээ.

ХХААХҮЯ Монгол Улсын Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьж байна. Мөн дотоодын хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Эдгээр дэмжлэгийн үр дүнд аж ахуйн нэгжүүд хэрэглэгчдэд нийлүүлэх бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт үзүүлж, хүнд цаг үеийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар даван туулах боломжтой.

Мэргэжлийн чиг үүрэг бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай дээрх чиглэлийн хүрээнд хамтран ажиллах саналыг С.Мөнхчулуун дарга хүлээн авч, ойрын хугацаанд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636256
1 эможи

keyboard_arrow_up