ОСНААУГ: Салбарын удирдах ажилтнуудын семинараас гарсан шийдвэрүүд батлагдав ОСНААУГ: Салбарын удирдах ажилтнуудын семинараас гарсан шийдвэрүүд батлагдав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: Салбарын удирдах ажилтнуудын семинараас гарсан шийдвэрүүд батлагдав

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн 03 дугаар сарын 28-нд “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн-2022” зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр Барилга хот байгуулалтын яам болон орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтнууд, мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож орон сууц, нийтийн аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргасан билээ. Тэгвэл тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүдийг боловсруулж "Орон сууц нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын семинараас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2022-2023 оны төлөвлөгөө"-г Барилга хот байгуулалтын яамнаас албажуулан баталсан байна. Тус төлөвлөгөөнд:

- Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийг чадвахжуулах сургалтын стратеги, төлөвлөгөө бодлогын зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх

- Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бие даасан орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах асуудлыг судлаж шийдвэрлэх

- Олон нийтэд хаягдал уснаас үүдсэн орчны бохирдол болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг хэрэглэгчдэд сурталчилах төлөвлөгөө гарган зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг нийтийн аж ахуйн салбар руу чиглэсэн чухал шийдвэрүүдийг тусгажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636114
0 эможи

keyboard_arrow_up