УЕПГ: Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээ УЕПГ: Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээ

2022 оны 4 сарын 14

  • Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 163 шийдвэрийг зөвтгүүллээ.

Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 3911, давж заалдах шатны 599, хяналтын шатны 51 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо.

Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос 212 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 76,9 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулахад анхаарч ажиллаа.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2022 оны улирлын байдлаар хийсэн ажил, гарсан үр дүн:

  • Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 2.7 дахин өслөө.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 473 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 36.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 74 хэрэгт оролцож 196 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636087
0 эможи

keyboard_arrow_up