НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй л бол утаа арилахгүй НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй л бол утаа арилахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй л бол утаа арилахгүй

2022 оны 4 сарын 13

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна.

"Түүхий нүүрс Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019 болон 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан байна. Мөн агаарын чанрыг сайжруулах бүсэд мөрдөгдөх журам зөрчин Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах зөрчил нэлээдгүй байдаг. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орох, гарах хоёр чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг. Энэ хугацаанд 1899 шуудай сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөх зөрчлийг илрүүллээ.

Шадар сайдын 2020 оны тушаалаар эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгж байгууллагыг 2022 оны таван сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Мөн уг шийдвэрээр 68 аж ахуй нэгж угаасан нүүрс түлж байгаа. Тус байгууллагууд дээрх хугацаанд угаасан нүүрс түлэхийг хориглосон. Шийдвэрийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажиллана.

Гадаад болон дотоод орчны температурын зөрүү багассан энэ үед угаарийн хийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс угаар мэдрэгч тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

...Сайжруулсан түлш-сайн зуух-хариуцлагатай иргэн гэсэн гурвалсан холбоосоор утаатай тэмцэхгүй бол болохгүй. Сайжруулсан шахмал түлшийг зөв ашиглахгүй бол утаа арилахгүй. Иргэд сайжруулсан зуухтай болохгүй бол ирэх жил энэ байдлаараа байна" гэж албаныхан мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636016
0 эможи

Нийслэлийн уугуул
2022-04-13 11:57
Гал түлж байгаа л бол утаа гарна. Харин барилгажуулж байж утаагүй бно . Уул нь бодлогоо хөдлөшгүй тодорхойлоод эхлэхэд 5-7 жил зарцуулна уутаагүй түгжрэлгүй шинэ үеийн Улаанбаатар хот болох эхлэл бий бнодоо
зочин
2022-04-13 10:58
тогоо л шийд л дээ
keyboard_arrow_up