УЕПГ: Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан УЕПГ: Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Прокурорын байгууллагын 2022 оны нэгдүгээр улирлын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг тус байгууллагаас танилцууллаа. 

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд 32 байгууллагын 10,513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Ингэхдээ зөрчлийн хэргийн 99.7 хувийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Прокуророос давхардсан тоогоор нийт 834.111 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан аж. Зөрчлийн хэргийн

  • 78 хувь нь Нийслэлд,
  • 22 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Нийт зөрчлийн хэргийн 99,7 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0,1 хувиар өссөн байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 1016 шийтгэлд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 522, өөрчлөлт оруулахаар 494 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 355 шийдвэрийг хүчингүй болгожээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 17.367 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 355 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүллээ.

Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт өсөж, зарим төрлийн зөрчлийн хэрэг багагүй хувиар буурав.

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 671 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3514 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2655 удаа үйлдэгдсэн нь 6.3 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулахаар олгосон прокурорын зөвшөөрөл 1.6 дахин өслөө.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа хийх тухай 2243 саналыг хянаж, 2235 зөвшөөрөл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсжээ. Нийт зөвшөөрлийн 0,6 хувь нь орон байранд үзлэг хийх, 13,2 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 79,1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 86,2 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 80 удаа шалгалт хийж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 80 шалгалт хийхэд 677 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 118 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635989
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up