УЕПГ: Хүний эрх, эрх чөлөөг хангахад анхаарч ажиллана УЕПГ: Хүний эрх, эрх чөлөөг хангахад анхаарч ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хүний эрх, эрх чөлөөг хангахад анхаарч ажиллана

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны I улиралд “Сэжигтнийг баривчлах ажиллагааг хууль, заавар, журмын дагуу явуулж байгаа эсэх" талаар 2021 оны байдлаар Улсын хэмжээнд шалгаж, шалгалтын дүнд үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокуроруудыг оролцуулан цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт, сэжигтнийг баривчлах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан аливаа тохиолдолд прокурор хуульд заасан арга хэмжээг даруй авах, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгч, санал солилцсон байна.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон прокуроруудаас сэжигтнийг баривчлах ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар гаргасан саналуудын мөрөөр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635969
0 эможи

keyboard_arrow_up