Шүүхээр 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын компани үйл ажиллагаа явуулсаар байна гэв Шүүхээр 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын компани үйл ажиллагаа явуулсаар байна гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхээр 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын компани үйл ажиллагаа явуулсаар байна гэв

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

“Эм Эм Ар Ай” ХХК-иас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.

Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, геологич Б.Батсайхан: 2013 онд тухайн үеийн ашигт малтмалын газрын дарга холбогдсон хууль бусаар, сонгон шалгаруулалтгүй олгосон 106 лицензийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн ЭХАШ-ийн 70 дугаар тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын  15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2013 оны зургаадугаар сарын 19 өдрийн 312 дугаар тогтоол гарсан. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээр 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон нь хууль бус байна гэж үзээд, тусгай зөвшөөрлийг цуцалж, улсын мэдэлд авсан байдаг.

Харин тус зөвшөөрлийг олгосон нэр бүхий хүмүүст хариуцлага тооцож, ял шийтгэл оногдуулсан. 

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий "Инфинитиспейс" ХХК, Ч.Ундрамын "Өсөх зоос" ХХК-иудын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй.

Тус гишүүдийн компаниуд өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Бид энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь иргэд, гишүүдэд хууль эрх тэгш үйлчлэхгүй байгаагийн тод жишээ. Тиймээс бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635940
2 эможи

keyboard_arrow_up