НДЕГ: Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын төслийг ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ НДЕГ: Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын төслийг ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын төслийг ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2022 оны 4 сарын 07

Arslan.mn

Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байна. Үүний дотор нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, тогтоож байна.

Үүнтэй холбоотойгоор аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдэд цахим үйлчилгээний талаар сургалт зохион байгуулж, “Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын төслийг танилцуулан хэлэлцүүллээ.

Arslan.mn

Тус журмыг шинэчлэн баталснаар жилд 262 мянган даатгуулагч иргэн цахимаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах хүсэлтээ шийдвэрлүүлж, цаг хугацаа зардал хэмнэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн эмнэлгийн хуудсыг цахимжуулж, даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд тэтгэмж авах хүсэлтээ https://daatguulagch.ndaatgal.mn вебийн тусламжтайгаар гаргах боломжийг бүрдүүлээд байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635843
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up