УЕПГ: Прокурорын туслах ажилтны СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР УЕПГ: Прокурорын туслах ажилтны СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Прокурорын туслах ажилтны СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2022 оны 3 сарын 26

Arslan.mn

Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газарт зохион байгуулна.

Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Багатойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 103 тоот өрөөнд хүлээлгэн өгнө үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  • Шалгалтад оролцох иргэний гурван үеийн намтар;
  • Бакалавр, түүнээс дээш боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /төрийн албан хаагчид хамаарна/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотолсон баримт;
  • Цээж зураг 4x6 см хэмжээтэй /3 хувь/;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол баталгаажуулсан хуулбар;
  • Төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг нотлох баримт;
  • Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар байна.

Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд цугларч шалгалт болох газар, цаг хугацааны талаарх мэдээллийг авах боломжтой.

/Жич: Нэмэлт мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ч.Бурмаа /99089376/, Ц.Мөнхжаргал /99164162/, туслах ажилтан Н.Нандин-Эрдэнэ /80880199/, хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сийлэгмаа /88019466/ нартай холбогдон авч болно/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
635604
4 эможи

Зочин
2022-03-26 21:13
хараал идсэн ажил удамд улбаатай
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up