Г.Занданшатар: “Цахим хакатон тэмцээний шилдгүүдэд болон нийт оролцогчдод баяр хүргэе Г.Занданшатар: “Цахим хакатон тэмцээний шилдгүүдэд болон нийт оролцогчдод баяр хүргэе
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: “Цахим хакатон тэмцээний шилдгүүдэд болон нийт оролцогчдод баяр хүргэе

2022 оны 3 сарын 22

Arslan.mn

Шинэ үеийн залуус, ирээдүй хойч үеийнхэн маань Үндсэн хуулиар тунхагласан төрийн тогтолцоо, ардчиллын зарчим, хүний эрх, эрх чөлөөний талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлж, өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгохоос гадна өөрсдийн үйл хэргээрээ сурталчлан таниулсаар байна. Тэдний тод жишээ болсон “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний шилдэг оролцогчид, зохион байгуулагчдын төлөөлөлтэй уулзлаа. Залуус ердөө 72 цагийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн онцлогийг харьцуулан ярилцлага, видео контент, цахим хуудас бүтээж өрсөлдсөн юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 7 их, дээд сургуулийн оюутан, залуус бүтээлээ ирүүлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй парламент байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд “Өсвөрийн парламент” дэд хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд залуусын оролцоог дэмжин, эрх зүйн боловрол олгох хичээлүүд, өнөөгийн нийгэмд бодит шийдлүүдийг санал болгосон нөлөөллийн ажлуудыг хийж эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн Монгол улсын иргэн бүрт хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтүүдийг амилуулах талаар ойлголт мэдээллийг түгээж, идэвх оролцоог дэмжин, тэдний санал санаачилгыг цаашид тусгах нь нэн тэргүүний зорилт мөн.

Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, таньж мэдэх, сурталчлан таниулахад манлайлан оролцсон оюутан залуустаа баяр хүргэж, амжилт хүсье.

Тэмцээний тэргүүн байранд шалгарсан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Кэнпо” багийн “Үндсэн хуулийн 48.1” бүтээлийг дараах холбоосоор үзнэ үү.

https://www.youtube.com/embed/qGWbpy8PkA0

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635513
0 эможи

keyboard_arrow_up