Баянзүрх дүүргийн “Нам даваа” гэдэг газар малд явж байсан иргэн сураггүй болжээ Баянзүрх дүүргийн “Нам даваа” гэдэг газар малд явж байсан иргэн сураггүй болжээ
05 сарын 02, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баянзүрх дүүргийн “Нам даваа” гэдэг газар малд явж байсан иргэн сураггүй болжээ

2022 оны 3 сарын 15

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар  Иргэн А, малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тус өдрийн 18:28 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоосон. Улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
635315
5 эможи

keyboard_arrow_up