Мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
05 сарын 02, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна

2022 оны 3 сарын 10

Мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар  мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өдрийн 09:00 цагт дахин эхлүүлээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635183
1 эможи

keyboard_arrow_up