СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай хүүхэд 8-р давхрын цонхоор унажээ
2022 оны 2 сарын 21
Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан бөгөөд хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.
Хүүхдийн биеийн байдал ямар байгааг ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Гантуяагаас тодруулахад, Хүүхдийн бие тогтворжсон тул Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.
-Азаар ямар нэг зөөлөн зүйл дээр унасан юм болов уу?
-Наймдугаар давхраас машины тээшний хэсэгт унасан гэх албан бус мэдээлэл сонссон. Бага насны хүүхдэдээ тавих анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулмаар байна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
7
634686
8 эможи
Зочин
2022-02-21 11:27
Бага насны хүүхэдтэй айл цонхондоо хамгаалалт хийлгэчих мөнгө алга уу. 3хан хоногийн цагаан сар тэмдэглэх гэж өчнөөн мөнгө цацдаг байж
Зочин
2022-02-21 11:23
хурдан эдгээсэй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: