ОСНААУГ: ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулав ОСНААУГ: ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулав

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

"Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар"-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс нийт Түгээх, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй (ХАБЭА) мэргэжилтнүүдэд, “ ISO 45001:2018 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ХАБЭА-н тухай хууль, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандарт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус газрын бүтэц орон тоо Нийслэлийн засаг даргын А/1056 дугаар захирамжийн дагуу шинэчлэн зохион байгуулагдаад буй юм. Иймд ХАБЭА”н хэлтсээс Түгээх болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нийт ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах, аюулгүй ажиллагааны стандарт норм, дүрэм журмыг баримтлан ажиллах нөхцөлийг бүрдүүлэн энэхүү сургалтыг зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634645
0 эможи

keyboard_arrow_up