УЕПГ: Мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509 хэргийг шүүхэд шилжүүлжээ УЕПГ: Мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509 хэргийг шүүхэд шилжүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2022 оны 2 сарын 15

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 277 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 563 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 21 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 3 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 310,  Өмчлөх эрхийн эсрэг 145, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 60, Хүрээлэн байгаль орчны эсрэг 16, Авлигын 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634514
0 эможи

keyboard_arrow_up