УЕПГ: Зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 32.3 хувиар өсжээ УЕПГ: Зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 32.3 хувиар өсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 32.3 хувиар өсжээ

2022 оны 2 сарын 11

2022 оны 1 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 277.679 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 21.7 хувиар өссөн байна. 

Нийт зөрчлийн хэргийн 79.9 хувь нь Нийслэлд, 20.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.7 хувийг цагдаагийн байгууллага, 0.59 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 1.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 273.951 хүн, 515 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 20.9 хувиар, хуулийн этгээд 53.6 хувиар тус тус өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.6 хувь нь эрэгтэй, 23.4 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-35 насныхан байна.

Өнгөрсөн 1 дүгээр сард “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, “Мөрийтэй тоглоом тоглох”, “Танхайрах” зөрчил тус тус 2 дахин, “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 98.9 хувиар, “Хүний биед халдах” зөрчил өмнөх сараас 96.9 хувиар, “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил 89.9 хувиар, “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” зөрчил 84 хувиар, “Хулгайлах” зөрчил 71 хувиар, “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 54.3 хувиар, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 69.9 хувиар, “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 53.1 хувиар, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 23.3 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн 1 дүгээр сарын байдлаар зөрчлийн улмаас нийт 3.212.913 мян.төгрөгийн хохирол учирснаас 3.164.290 мян.төгрөг буюу  98.8 хувийг нөхөн төлүүлж, зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 32.3 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634429
1 эможи

keyboard_arrow_up