УЕПГ: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна УЕПГ: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна

2022 оны 2 сарын 08

 

Arslan.mn

Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын дарга, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгчид, Шарын гол сумын Цагдаагийн тасгийн мөрдөгчид оролцсон байна.

Хамтарсан зөвлөгөөнөөр 2021 онд хийж гүйцэтгэсэн ажил, чанар үр дүнгийн талаар танилцуулж, 2022 онд хамтран авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634296
0 эможи

keyboard_arrow_up