Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ

2022 оны 1 сарын 20

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Тус мэдэгдэлд "Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна" гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар  даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм. Үүссэн нөхцөл байдлын улмаас барилдааныг зогсоох, цуцлах шийдвэр МҮБХ гаргасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633939
2 эможи

keyboard_arrow_up