Ц.Пүрэвхүү зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ Ц.Пүрэвхүү зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Пүрэвхүү зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2022 оны 1 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон юм.

Өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байхдаа утааны эсрэг маш их тэмцэж байсан тэрбээр албан тушаалд томилогдоод таг чиг болсон тул олон нийтийн зүгээс Ц.Пүрэвхүүгээс хариуцлага нэхэх болсон. Гэвч "утааны эсрэг тэмцэх ажил бол Засгийн газар нийслэлийн удирдлагуудын хийх ажил. Би бол өөрийн ажлын байрны тодорхойлолтод тохирсон ажлаа хийж байгаа" хэмээн хариулсан нь олон нийтийн дургүйцлийг нэлээд хүргэсэн билээ. Сүүлийн хэд хоног шүүмжлэл, хариуцлага нэхсэн олон нийтийн үйлдлийн хариуд тэрбээр албан тушаалаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн бололтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633937
2 эможи

ард
2022-01-22 09:51
хангалтай утаагаар шоу хииж баяжсан шантаажчин авгай нүүрс түлсэн зурагтай авгай танигдахын аргагүй өөрчлөгджэээ баяжааад лаларчин
Зочин
2022-01-21 18:50
ХҮРЭЛСҮХЭД БААХАН БАВУУЛААД ГОЛОГДЦЫМУУ? ХАХАХА
Ёооёоо
2022-01-20 14:54
Хөөрхөн цус гоё албанд чаацан байхад нь татаад унагачихлаа. Монголчууд сайн яваадаа атаархуу гэж...одоо нэг юм барьж аваад тэмцүүл үнэмших болов уу.
Зочин
2022-01-20 14:14
Лай болохоор зай бол гэж худал үг биш.., гээд ч чиний ерөнхийлөгчид зөвлөдөг ч гэж юу байхав өвөлдөө утаа гэж,зун усан оргилуур гээд тойроод л хашаагий нь өшигчөөд орилоод явсан биеэ үнэлэгч нялц уналаа даа одоо чамайг ард түмэн мэддэг болсон доо
keyboard_arrow_up