АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна

2022 оны 1 сарын 20

Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.

Тэрээр " Манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан. Энэ хүрээнд АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлуулна. Өнгөрсөн онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан бол сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан байгаа. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгож буй. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633921
0 эможи

keyboard_arrow_up