УЕПГ: Эрүүгийн 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ УЕПГ: Эрүүгийн 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Эрүүгийн 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

2022 оны 1 сарын 19

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл бичиж хүргүүллээ.  

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9 гэмт хэргийг  шүүхэд шилжүүлсэн байна.

 Хуваалцах  Жиргэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633903
0 эможи

keyboard_arrow_up