COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр улсын хилээр 60 чингэлэг бүхий 935.9 тн импортын ачааг хүлээн авав

админ
2022 оны 1 сарын 14

Arslan.mn

Өчигдөр улсын хилээр нийт 39 тээврийн хэрэгслээр 60 чингэлэг бүхий 935.9 тн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан.

Замын-Үүд дэх Гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх зорилгоор дундын бүсэд орсон барааны мэдээг урьдчилан авсны дагуу ачаа хүлээн авагчид руу холбогдож ачаагаа ирж авахыг мэдэгдэж байгаа бөгөөд ачааны эзэд ирсэн тохиолдолд гаалийн хяналт бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, өдөрт нь ачааг олгож, талбайг суллах зохион байгуулалтын арга хэмжээг авч цаг сунган 24.00 хүртэл ажиллаж байна.

Өчигдөр оройны 21 цагийн байдлаар Гаалийн зуучлагч, банк болон мэргэжлийн хяналт, бичиг баримтын бүрдүүлэлт, хяналт шалгалт хариуцсан байцаагч нар ажиллаж Бүс нутгийн ложистикийн төвийн ГХБ-д өнөөдөр хүлээн авсан 60 чингэлэг ачаанаас 16 ААН-н мэдүүлсэн 25 чингэлэгт гаалийн бүрдүүлэлтээ хийж байна.

Нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр Э-Транс ложистикс ГХБ, Дардан ложистикийн Гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авсан ачааны бүрдүүлэлтийг хийхэд дараах хүндрэлтэй асуудлууд гарч байсан тул өнөөдөр буюу 13-ны өдрөөс ачааг Бүс нутгийн ложистикийн төв рүү ачааг шилжүүлэн калмар ашиглах болсноор эдгээр асуудлууд шийдвэрлэгдэн түргэн шуурхай ачиж буулгах, орон нутгийн ачилтыг хийх боломжтой болоод байна.

  •  Э-Транс ложистикс ГХБ, Дардан ложистик ГХБ-д буй ачаа буулгах автомашин дээр суурилагдсан механизм нь чингэлэг өргөж буулгах зориулалтын механизм /калмар/-тай харьцуулахад удаан, өргөгч утсаар чингэлгийн 4 талаас оосорлон өргөх зориулалттай тул салхитай өдөр /1 сарын 12-ны өдөр/ савлагаа үүсэх, оосорлогчийн хөдөлмөрийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх зэрэг хүндрэл гарсан.
  • Орон нутаг дотор чингэлэг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоо цөөн байгаагаас гаалийн бүрдүүлэлт хийж дууссан ачааг ГХБ-ээс гаргаж орон нутгийн ачилт хийх талбай руу хүргэх явдал удааширсан.
  • Эргэлтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүйгээс ачих, буулгах, түүнтэй холбоотой цаг хугацаа алдах болон гаалийн хяналтын технологи ажиллагаанд зарим өөрчлөлт орсон.

Мөн чингэлгээр тээвэрлэгдэн ирж буй барааны дагалдах бичиг баримт чингэлэг дотор болон цахимаар ирэхгүй байгаагаас гаалийн бүрдүүлэлт саатаж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхээр тээвэр зуучлагч байгууллага болох ОУТЗТ-тэй холбогдон санал солилцож БНХАУ-ын Синотранс компани руу хүсэлт илгээгээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
633796
6 эможи

keyboard_arrow_up