COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ

админ
2022 оны 1 сарын 13

“Дүрслэх урлагийн академи” дээд сургуулийн Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах ажлыг хариуцан гүйцэтгэсэн аж. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан байна. Гэтэл тэрээр 25 ширхэг уран зургийг буцаан өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр хувьдаа авсан бөгөөд энэ талаар сургуулийн удирдлагууд тооллого шалгалт явуулсны үндсэн дээр олж илрүүлжээ. Э.Нинжинд энэ талаар өөрт нь сануулж, хэлэхэд ямар нэгэн учир байдлаа ч тайлбарлалгүй маргааш өдрөөс нь ажилдаа ирээгүй байна. Иймд сургуулийн зүгээс уран бүтээлүүдээ алдаж хохирсон учир мэргэжилтэн Э.Нинжинг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган, түүнийг эрэн сурвалжлуулжээ. Гэтэл уг гомдлын дагуу эрэн сурвалжлагдаж байсан хүн өнөөдөр БШУЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж яваа нь хачирхалтай. Сургуульд нь ноцтой хохирол учруулсан хүнийг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж явааг харсан Дүрслэх урлагийн академийн сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч цагдаа нарыг очиж явсаар байтал тэрээр дахин бултаж чаджээ. Өөрийнх нь гэмт үйлдлийг олонд илчилж, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн удирдлагадаа хорссон Э.Нинжин нь тус сургуулийн удирдлагын албан тушаалыг авах гэсэн хэсэг нөхөдтэй нийлж, өнөөдрийн жагсаалыг зохион байгуулсан нь ийнхүү ил боллоо. Өнөөдрийг хүртэл хулгайлан авч явсан уран зургуудаа авчирч өгөөгүй байгаа тэрээр сургуулийн захирлыг огцруулах жагсаал хийж яваа нь шударга бус үйлдэл юм. Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн байгууллагын нэрийг ашиглаж, улсаас мөнгө завшиж амташсан бүлэг этгээд тус академийг онилж, захирлын суудалд санаархаж ирсэн бөгөөд эрэн сурвалжлагдаж буй этгээд Э.Нинжин нь тэдэнтэй нийлчихсэн, өөрийг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасанд өширхөж, сөрсөн базаа хийн самарч яваа нь энэ аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
633786
4 эможи

Yu ve
2022-01-15 16:08
Zolbin tsaraitaim be sejig xurmeer xaltaichaad. Bas shunaltai xxxaxaxa
Зочин
2022-01-14 11:21
бузар гэж
МОНГОЛ
2022-01-13 19:19
ОДООНЫ ЭНЭ ХҮҮХЭНҮҮД ШУЛАМ БОЛЖЭЭ
keyboard_arrow_up