НДЕГ: 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөөг 114.5 хувиар биелүүлсэн НДЕГ: 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөөг 114.5 хувиар биелүүлсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөөг 114.5 хувиар биелүүлсэн

2021 оны 12 сарын 31

Arslan.mn

Эрхэм хүндэт иргэд, даатгуулагчид, ажил олгогчид, харилцагч байгууллагууд болон нийгмийн даатгалын салбарын нийт ахмад ажилтан, албан хаагчид Та бүхэнд ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.

Бид 2021 онд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэхэд анхаарч цахим үйлчилгээг өргөжүүлэн нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах, иргэдийн өмнөөс төрийн 18 байгууллагатай даатгуулагчийн мэдээллийг солилцох нөхцөлийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг “Даатгуулагчид зориулсан вэб”-ээс 1.7 сая, “Нийгмийн даатгал”-ын гар утасны аппликейшнээр 2.7 сая удаагийн хандалтаар үзүүлж, 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөөг 114.5 хувиар биелүүлсэн амжилтаар 2021 оныг үдэж байна.

Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан 2022 оныг “Эрх зүй, мэдээллийн технологийн шинэчлэл-80 жил”-ээр зарлан нийгмийн даатгалын мэдээллийн шинэ системд шилжиж үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

2022 он танд амжилт бүтээлийн дээдийг авчрах болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633612
0 эможи

keyboard_arrow_up