Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ

2021 оны 12 сарын 28

Arslan.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2021 оны тайлангийн хурлаа хийлээ. Энэ жилийн хувьд ЭМДЕГ нөр их ажилтай, салбартаа томоохон шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлсэн түүхэн жил болж байна. Тухайлбал, энэ онд стратегийн худалдан авагч болж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаа гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 10,395,388 даатгуулагч иргэдийн авсан тусламж үйлчилгээнд 1 их наяд 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэрээ бүхий 2577 эрүүл мэндийн байгууллагад олгоод байна.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “Бид 2021 онд салбартаа чухал хууль, тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж, өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн жил байлаа. Ирж байгаа онд бид хувьд шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэх, эрүүл мэндийн байгууллага болон иргэн-даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалыг ойртуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлд илүү хариуцлагатай ажиллах цаг үе ирж байна. Хамтдаа нэг зорилгын төлөө, нэгэн зүгт харж хичээнгүйлэн ажилладаг та бүхэндээ баярлалаа.”

Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нийслэл болон 21 аймаг, 2 дүүрэгт нийт 228 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж, даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг ойртуулан ажиллаж байна. Өнөөдрийн тайлангийн хурлаар ажил, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633572
0 эможи

keyboard_arrow_up