АТГ: Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав АТГ: Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

2021 оны 12 сарын 27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633518
0 эможи

keyboard_arrow_up