УЕПГ: “Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүр оролцъё” аян зохион байгуулжээ УЕПГ: “Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүр оролцъё” аян зохион байгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүр оролцъё” аян зохион байгуулжээ

2021 оны 12 сарын 23

Arslan.mn

Өвөрхангай аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн прокурорын газраас аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүр оролцъё” аяныг энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хэд хэдэн олон талт үйл ажиллагааг явуулсан байна.  Тухайлбал, “Хүүхдийн эрх зөрчигдөхөд хэнд хаана хандах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Хүн байхын учир” сэдэвт сургалтууд, “Эрхээ эдэлж, үүргээ биелүүлье” зохион бичлэгийн уралдаан, “Прокурорын ажил, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Дээрх арга хэмжээнүүдэд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 700 орчим сурагчид хамрагджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633470
0 эможи

keyboard_arrow_up