НДЕГ: БНХАУ-ын нийгмийн даатгалын тогтолцоог судлах цахим сургалт болж байна НДЕГ: БНХАУ-ын нийгмийн даатгалын тогтолцоог судлах цахим сургалт болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: БНХАУ-ын нийгмийн даатгалын тогтолцоог судлах цахим сургалт болж байна

2021 оны 12 сарын 15

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран БНХАУ-ын нийгмийн даатгалын тогтолцооны талаарх цахим сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 14-15, 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад HДЕГ, ННДГ, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийт 83 албан хаагчид хамрагдаж, хятадын нийгмийн хамгааллын бодлогын судалгаа, нийгмийн даатгалын сангийн төсөв, нийгмийн даатгалын сан, санхүүгийн удирдлагын тогтолцоо, хот, хөдөөгийн оршин суугчдын тэтгэврийн даатгалын сангийн менежмент, эмнэлгийн даатгалын сангийн менежмент сэдвийн хүрээнд 5 өдрийн турш суралцаж, туршлага солилцох юм. Сургалтыг нээж хэлсэн үгэндээ НДЕГ-ын дэд дарга Г.Саран “Бид мөнхийн хөрш, энэ сургалтаар дамжин цаашдын хамтын ажиллагааны үндэс тавигдаж байна” хэмээн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633355
0 эможи

keyboard_arrow_up