Сангийн яам: Эсээ бичлэгийн уралдаан “Хэрвээ би Сангийн сайд байсан бол... Сангийн яам: Эсээ бичлэгийн уралдаан “Хэрвээ би Сангийн сайд байсан бол...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн яам: Эсээ бичлэгийн уралдаан “Хэрвээ би Сангийн сайд байсан бол...

2021 оны 12 сарын 15

Arslan.mnЕвропын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia, Unread Media компани хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлээд байгаа билээ. Таван сарын хугацаанд үргэлжлэх уг аянаар дамжуулж олон нийтэд төсвийн тухай энгийн ойлголтоос эхлээд Монгол Улсын төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтын үйл явцад хэрхэн оролцож болох тухай чухал мэдээллүүдийг төрөл бүрийн контент, эвент арга хэмжээгээр дамжуулан хүргэх юм. Эхний арга хэмжээ болгон бид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ТУХАЙ

Сэдэв: “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…”
Зорилго: Энэхүү уралдааны гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд төсвийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино. Тухайлбал, сурагчид Монгол Улсын төсөв гэж юу болох, хэрхэн бүрддэг, юунд зарцуулагддаг зэргийг олж мэдэх юм.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Үгийн тоо: 600-800
Эсээний агуулга: Хэрвээ чи Сангийн сайд байсан бол өөрийн эрхийн хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх байсан бэ? Эх оронд маань хамгийн их хэрэгтэй байгаа зүйл чиний бодлоор юу вэ? Улсын төсвөөр ямар ажлууд хийгддэгийг зохих хэмжээнд судлан өөрийн бодлоо эсээндээ тусгаарай.
Бичилтийн стандарт: Times New Roman, 12 point
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл ireeduigee.tusuvlu@gmail.com хаягаар хүлээн авна.

Эсээ бичлэгийн уралдаанд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Unread

ТӨСВИЙН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 6 БАРИМТ

1. Төсвийн таван бүрэлдэхүүн хэсэг
Төсөв нь дотроо улсын, нийгмийн даатгалын сангийн, эрүүл мэндийн даатгалын сангийн, ирээдүйн өв сангийн болон орон нутгийн төсөв гэсэн таван бүрэлдэхүүн хэсэгтэй.

2. Нийгмийн даатгалын сангийн төсөв
Нийгмийн даатгалд хамрагдсанаар хүний амьдралд тохиолдох төрөх, өвдөх, ажилгүй болох, осолд орох зэрэг төрөл бүрийн эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой болдог. Тус сангийн орлого ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлээс бүрддэг.

3. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв шимтгэлийн орлогоос бүрдэнэ. Бид тус даатгалд хамрагдсанаар төрийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болдог.

4. Төрөөс үзүүлэх үйлчилгээ
Бид улсдаа татвар төлснийхөө хариуд төрөөс үзүүлэх үйлчилгээнүүдийг авдаг. Жишээ нь хүүхдүүд хүүхдийн мөнгө авч, сургууль дээрээ үдийн цай уудаг. Монгол Улсын ирээдүйг бий болгодог ээжүүд цалин авдаг бол настан буурлууд маань "Насний хишиг" хөтөлбөрт хамрагдаж, амралт сувиллын газар хөнгөлөлттэй амардаг.

5. Төсвийн орлогын бүрдүүлэлт
Төсвийн орлогыг татварын, татварын бус, тусламжийн гэж гурав ангилдаг. Татварын орлого нь иргэд, байгууллагуудын төлж буй татвараас бүрддэг бөгөөд төсвийн орлогын 80 гаруй хувийг эзэлдэг байна.

6. Санд хуваарилах
Төсвийн орлогоос тодорхой хэсгийг төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах "Төсвийн тогтворжуулалтын сан"-д хуваарилдаг. Тус сан нь Засгийн газрын төрөл бүрийн зорилгоор бий болгосон тусгай сангуудын нэг юм.

ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Төсвийн үе шатуудад иргэд оролцож, саналаа хүргэснээр нийтэд тулгамдаж буй хамгийн чухал хэрэгцээт арга хэмжээнд төсөв хуваарилах, зарцуулалтад хяналт тавьснаар төсвийн үр ашиг сайжрах зэрэг олон эерэг үр дагавар бий болох боломжтой. Олны хүч оломгүй далай гэдгийн нэгэн адил иргэд нэгдэн дуу хоолойгоо хүргэснээр дээрх боломжууд бодитоор бий болох юм.

АШИГЛАЖ БОЛОХ ЭХ СУРВАЛЖУУД

Та тус аяны тухай мэдээллийг Posted.mn вэбсайтын "Ирээдүйгээ төсөвлө" булан болон Сангийн яамны фэйсбүүк хуудсаас аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633350
0 эможи

keyboard_arrow_up