Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг 3 сар дулаан байранд байлгана Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг 3 сар дулаан байранд байлгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өчигдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болсон юм.

Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байна.

Өчигдөр /2021.12.07/ тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусын шинжилгээ хийн дулаан байранд оруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633253
1 эможи

keyboard_arrow_up