Самар түүж яваад хил зөрчсөн иргэдийг татаж авахаар ОХУ-ын талтай тохиролцсон Самар түүж яваад хил зөрчсөн иргэдийг татаж авахаар ОХУ-ын талтай тохиролцсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Самар түүж яваад хил зөрчсөн иргэдийг татаж авахаар ОХУ-ын талтай тохиролцсон

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

Монголын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хилийг давсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан. Тэгвэл энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл өглөө.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан байна.

Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон байна.

2021 оны 1, 2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485, мөн 11, 12 дугаар сард хил орчмын дэглэм зөрчсөн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
633252
8 эможи

ИРГЭН
2021-12-08 17:28
ХИЛИЙН ЗУРВАС ЗОГООН ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМУУ
keyboard_arrow_up