Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойд зориулсан шатар, даамны тэмцээн боллоо Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойд зориулсан шатар, даамны тэмцээн боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойд зориулсан шатар, даамны тэмцээн боллоо

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудын дунд оюуны спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг бэлдэх зорилгоор “Шатар, Даам”-ны тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан байна. Тэмцээнд 50 тамирчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ.

Шатрын төрөлд Прокурорын байгууллагын дэргэдэх Ахмадын холбооны тамирчин, шатрын спортын дэд мастер Б.Доржсүрэн тэргүүн байр, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, шатрын спортын дэд мастер Ц.Мөнхбат дэд байр, мөн газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, шатрын спортын мастер Т.Баярсайхан гуравдугаар байр, Нийслэлийн прокурорын газрын ажилтан О.Нармандах тусгай байр тус тус эзэлжээ.

Arslan.mn

Даамны төрөлд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалням тэргүүн байр, тус дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Долгор дэд байр, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэн гуравдугаар байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633243
2 эможи

keyboard_arrow_up