Хөвсгөлд ачааны хоёр автомашин мөргөлдөж, Бонго машинд явсан хоёр хүн энджээ Хөвсгөлд ачааны хоёр автомашин мөргөлдөж, Бонго машинд явсан хоёр хүн энджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөлд ачааны хоёр автомашин мөргөлдөж, Бонго машинд явсан хоёр хүн энджээ

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 39 км-т орших Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваа гэдэг газар автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12.08-ны 00:25 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын 51 тн-ын даацтай нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан Цагаан-Уул сумын харьяат 19 настай, эрэгтэй, Бүрэнтогтох сумын харьяат 25 настай, эрэгтэй хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна..

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
633240
2 эможи

keyboard_arrow_up