ФОТО: “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021“ болж байна ФОТО: “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021“ болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021“ болж байна

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл" зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, тусгаарлалтад байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ илгээлээ.

ШУУД ҮЗЭХ:

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээ дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Үүнд:

1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа
2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн

Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд ярилцаж, өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлог аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633235
0 эможи

RUE QIU
2022-01-28 08:17
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
keyboard_arrow_up