Эрээн Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажил тодорхой хугацаагаар хойшилсо Эрээн Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажил тодорхой хугацаагаар хойшилсо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрээн Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажил тодорхой хугацаагаар хойшилсо

2021 оны 12 сарын 07

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм.

МАН-ын Их хурлын талаар Шадар сайд С.Амарсайханы байр суурийг сонсож, цаг үеийн асуудлаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Эрээний боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ. Энэ сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон гэсэн юу болов?
-Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хаасан. Дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болж, хоёр тал бэлтгэлээ хангасан боловч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь очиж харна гэсэн учир тодорхой хугацаагаар хойшилж байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633226
3 эможи

keyboard_arrow_up