Хүүхдээ цэцэрлэгт явуулах шаардлагатай бол ХҮСЭЛТ ГАРГАНА Хүүхдээ цэцэрлэгт явуулах шаардлагатай бол ХҮСЭЛТ ГАРГАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдээ цэцэрлэгт явуулах шаардлагатай бол ХҮСЭЛТ ГАРГАНА

2021 оны 12 сарын 07

Цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна гэдгийг БШУЯ-наас мэдэгдлээ. ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ ах, эгч нартай нь гэртээ байлгах сонирхол их байдгаас цэцэрлэгийн ирц нэлээд буурдаг.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээс:

  • Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй
  • Амьдралын орчин нөхцөл тааруу
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

Хэрэв иргэн та хүүхдээ энэ хугацаанд цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай гэж үзвэл одоо хамрагдаж буй цэцэрлэгийнхээ багшид хүсэлтээ хүргүүлээрэй.Энэ хугацаанд цэцэрлэгүүд ковидын үеийн халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, түр журмыг хэрэгжүүлж ажиллана гэж БШУЯ-наас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633225
0 эможи

keyboard_arrow_up