СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөн амиа алджээ

2021 оны 12 сарын 04

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор гэх газар спиртийн үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн гэх дуудлагыг өчигдөр (2021.12.03) иргэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ашиглалтаас гарсан, 3.5 метр гүн устай, долоон метр гүний худгийн усыг соруулж, тус сумын харъяат, 67 настай эрэгтэй Х-гийн цогцсыг гарган, Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн өчигдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн хоёрдугаар гудамжинд иргэн Ө-ын  дөрвөн ханатай гэр шатаж, арван настай эрэгтэй У, таван настай А нар өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
1
633149
11 эможи

keyboard_arrow_up