ПРО ПОДКАСТ: Худал мэдүүлэг өгөх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь ПРО ПОДКАСТ: Худал мэдүүлэг өгөх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПРО ПОДКАСТ: Худал мэдүүлэг өгөх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

2021 оны 12 сарын 04

Arslan.mn

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяртай "Худал мэдүүлэх гэмт хэргээс сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар гэрч, хохирогч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Шүүхэд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

- Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулах ёстой.

- Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633148
0 эможи

keyboard_arrow_up