Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Сайн хөрш” Төрийн бус байгууллагатай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг харааны болон сонсголын бэрхшээлтэй, даун, аутизмын хам шинжтэй хүүхдүүдийн суралцдаг Нийслэлийн Ерөнхийн боловсролын 25, 29, 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд, сурагчдыг оролцуулсан сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтын хүрээнд прокуророос “Хүүхдийн эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн талаар, “Сайн хөрш” Төрийн бус байгууллагын мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш “Хүүхдийн эрхийн талаар дүрс бичлэгээр дамжуулан сургалт хэрэгжүүлэх аргачлал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Мөн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын дүрс бичлэг бүхий зөөврийн диск болон гарын авлага, сургалтын материал зэргийг тараан өгчээ. 
Түүнчлэн сургуулийн багш, ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллах талаар санал авч цаашид урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байхаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633139
0 эможи

keyboard_arrow_up