Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор нөгөөдрөөс ачаа, бараа татан авч эхэлнэ Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор нөгөөдрөөс ачаа, бараа татан авч эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор нөгөөдрөөс ачаа, бараа татан авч эхэлнэ

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр ойрын гурав хоногт Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. 

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтад оруулж эхэлсэн байна. Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхэлнэ.

Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэхээр болоод байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633136
0 эможи

keyboard_arrow_up