COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ

админ
2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500,000 ам.доллар, 377,000,000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315,000 ам.доллар, 210,000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150,000 ам.доллар, 65,000,000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35,000 ам.доллар, 10,000,000 төгрөг, иргэн Б.С-аас 92,000,000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500,000 ам.доллар, 377,000,000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.

Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна гэж АТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633129
3 эможи

Unshigch
2021-12-04 11:04
Баригдсан ч 40 сая аа тушаагаад болчих юм чинь гээд авилгал бардам авдаг ( соел) тогтсон юм байна .
Зочин
2021-12-03 16:50
ийм ашигтай наймаа хийж болох местэнд хүн бүр л хүрэхийг бодох нь зөв юмаа. тэрбумаар тоологдох орлого олоод 40 саяар торгуулна гэдэг хаана ч байхгүй ашигтай ажил. хуулийн байгууллага ширээ савнаас нь хураасан нь энэ болохоос энэ хүмүүс цаана нь айдаггүйгээ авдрандаа хийчихсэн л байгаа ш дээ.
Зочин
2021-12-03 14:23
ЭНЭ ИХ АВИЛГЫН НӨЛӨӨГӨӨР ОРЖ ИРЭХ АШИГ БАГАСАЖ УЛС АРД ТҮМЭН ХОХИРЧ АВИЛГАЧДЫН КАРМАА ТҮНТИЙЖ БАЙГАА ГЭЭД БОДОХООР УЛСЫН САН ХӨМРӨГ ЯАЖ АРВИЖИХАВ ДЭЭ. ОЧООД УДААГҮЙ САРЫН ХУГАЦААНД ШҮҮ ДЭЭ .МАГАДГҮЙ БАС БАРИГДААГҮЙ БАЙГАА ДАА. ТОРГОХ ЯЛ ГЭГЧЭЭР ШАГНААД БАЙХААР АВИЛГА ЦЭЦЭГЛЭХ НЬ ЗӨВӨӨ.ХУУЛИА ЯАРАЛТАЙ ГОРИМООР УИХ -Д ОРУУЛААД ЧАНГАРУУЛЖ БОЛДОГЧ АШИГТАЙ БОЛОХООР ТЭХГҮЙ Л ДЭЭ.САНАМСАР БОЛГООМЖГҮЙ ХЭРЭГ .ТАЛХ ХИАМ АВСАН ,УТАС ХУЛГАЙЛСАН ХҮМҮҮСТ 5-10 ЖИЛИЙГ ӨГӨӨД ШОРОН ДҮҮРДЭГ,ТЭР БУМЫГ ХУЛГАЙЧ НАР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЧ ЯЛГҮЙ БОЛНО,ЭСВЭЛ ХЯЛБАРШУУЛААД ТОРГОСОН БОЛНО.ЭНЭ ХИР ШУДАРГА ВЭ. ЮУ ГЭЖ ОЙЛГОХОВ.
Зочин
2021-12-03 14:18
Бүх хөрөнгий нь хураахыг хуульд суулгаач
ЯЛ багадаж байна, наад зах нь 10 жилийн ял өгдөг бол
2021-12-03 11:43
АВЛИГАЧДЫН бүх хөрөнгийг хураадаг болсон цагт АВЛИГА авах сонирхолтой төрийн албан хаагчийн тоо цөөрнө. ТӨР бараадаж АВЛИГААР баяжсан хүнийг өрөвдөж, хаацайлж хэрхэвч болохгүй. АДАГЛААД амьдардаг байрыг нь хурааж авах ёстой.
keyboard_arrow_up