COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 11, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтран ажиллана

админ
2021 оны 12 сарын 02

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүчирхийллийг таслан зогсооход тулгарч буй хүндрэлтэй асуудал” сэдэвт  уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 

Тус хэлэлцүүлэгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хороодын хамтарсан баг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл, “Эрүүл ирээдүйн эзэд”  ТББ зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 80 хүн оролцжээ.  

Хэлэлцүүлгийн үр дүнд дээрх байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, тодорхой ажлуудыг хамтран хийхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөхөд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгч рүү чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ авах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633120
0 эможи

keyboard_arrow_up