COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалт болно

админ
2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Засгийн Газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/252 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалтын журам”-д нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад нийгмийн даатгалын ажилтнууд 3 жил тутам хамрагдахаар заасан байдаг.

Энэ удаагийн шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын 548 албан хаагч шалгалтын болзол шаардлагын дагуу хамрагдах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/172 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2021.11.30) хуралдаж шалгалтын бэлтгэл ажлын явц, шалгалтыг орон нутагт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633090
0 эможи

keyboard_arrow_up