УЕПГ: Эссе бичлэгт дурдагдсан шинэлэг санааг хэрэгжүүлнэ УЕПГ: Эссе бичлэгт дурдагдсан шинэлэг санааг хэрэгжүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Эссе бичлэгт дурдагдсан шинэлэг санааг хэрэгжүүлнэ

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Дорнод аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус прокурорын газраас аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүрээлэн буй орчноо хамгаалъя” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.

Уралдаанд ахлах ангийн сурагчид идэвхи санаачлагатай оролцсоноос Хэрлэн сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Э.Маралгуа нэгдүгээр байр, мөн сургуулийн сурагч А.Амин-Эрдэнэ хоёрдугаар байр, Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн сурагч Б.Намуунзул гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Шалгарсан эссе бичлэгт дурдагдсан шинэлэг санааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж, хүрээлэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилд тусгахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633072
0 эможи

keyboard_arrow_up