Д.СУМЪЯАБАЗАР: Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь АЖ АХУЙ НЭГЖҮҮД Д.СУМЪЯАБАЗАР: Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь АЖ АХУЙ НЭГЖҮҮД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.СУМЪЯАБАЗАР: Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь АЖ АХУЙ НЭГЖҮҮД

2021 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр, "Нийтийн тээврийг нэмэгдүүлэх сонирхол туйлын их байгаа. Өнгөрсөн 2021 онд нийтийн тээврийн 60 автобусны тендер зарласан. Өнөөдрийг хүртэл нэг ч автобус авч чадаагүй. Энэ нь тендерийн тухай хууль болон ААН байгууллага хоорондын маргаанаас үүдэлтэй асуудал. Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь аж, ахуйн нэгжүүд.

Хариуцлага хүлээдэггүй, бие биенийгээ шүүхэд өгдөг байдал. Үүнээс нь болж төрийн ажил гацдаг. 2021 онд 60 автобусаа авч чадахгүй юм шиг байна. Хугацаа байхгүй. Учир нь төсвийн хуультай хөрөнгө санхүү. Энэ байдлаараа 500 автобус авахаар бол эрх мэдэлтэй улсууд нь урд хойгуур гүйж, дарамталж нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв явах магадлал маш бага. Тиймээс ҮАБЗ-д 500 автобусыг оруулж ирэх, шууд гэрээ хийх боломжоор хангах бололцоо байгаа эсэхийг судалж байна. Мөн тендерийн тухай хуулиа ойлгомжтой болгохыг хүсэж байгаа. Тендерийн тухай хуулиас болж төслүүд хугацаа алддаг. Нийслэл хотод одоогоор 537 автобусны стандарт нь дууссан. 2009 оноос хойш нийтийн тээвэрт ямар ч олигтой шинэчлэлт хийгээгүй.  Мэргэжилтнүүд ашиглалтын хугацааг дахиад жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь автобус бол өндөр эрсдэлтэй гэсэн үг. Бид одоо байгаа ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудыг сольж, тоог нь нэмэх хүсэлтэй байвч хуульд баригдаад эсвэл том компаниудын лобби ороод шинэчлэлт хийж чадахгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
633037
2 эможи

Зочин
2021-11-30 21:17
Энэ хүнээс бусад нь буруутан. Өөрөө ажил зохион байгуулж чадахгүй чадваргүй байж бусдаас буруугаа хайж бултана. НЗД болсоноос хойш юу ч хийгээгүй.
Түвшин
2021-11-30 17:08
Сонгуулийн гай том кампаниу УИХ засгийн газаоын гишүүдийн сонгуулийн хандив мөнгөтөй холбоотой
keyboard_arrow_up