COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна

админ
2021 оны 11 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын Зулын 25 буюу Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна. Бурхны шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг "Их дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул өргөж, их ерөөл айлддаг уламжлалтай.

Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм түм болон арвижиж их буян хурдаг байна. 

"Зулын 25"-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633014
1 эможи

keyboard_arrow_up