Сурагчдын дунд “Миний мэдэх прокурор” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зохион байгуулжээ
2021 оны 11 сарын 25
Сэлэнгэ аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус прокурорын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний мэдэх прокурор” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.
Ахлах ангийн сурагчдад ирээдүйн ажил, мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд 100 гаруй сурагч оролцсоноос Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Ц.Мишээл нэгдүгээр байр, Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн сурагч У.Нандин-Эрдэнэ хоёрдугаар байр, Сайхан сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Найданжав гуравдугаар байр, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Э.Цэнгүүн тусгай байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
632982
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: