ИТХ-ЫН дарга Б.Сэмжидмаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй БГД-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа ИТХ-ЫН дарга Б.Сэмжидмаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй БГД-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ИТХ-ЫН дарга Б.Сэмжидмаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй БГД-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2021 оны 11 сарын 25

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ, Тогтвортой Хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны Хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн сан”, “People in Need” байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн “Өсвөрийн парламент”-ийн сурагчид “Орон нутгийн ногоон хөгжлийн бодлого”, “Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрүүд”-ийг дүүргийн ИТХ-ын даргад танилцуулж, дараах чиглэлд дэмжин ажиллахыг хүссэн юм.

https://www.bayangolhural.mn/content/300

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Хүүхдийн өөрийн удирлагын байгууллага байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байна.

Дүүргийн ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа та бүхний танилцуулж буй хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй, мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.

Баянгол дүүргийн "Өсвөрийн парламент"-ын гишүүд дараах хамтын ажиллагааны саналыг танилцууллаа.

Үүнд:

-Уур амьсгалын өөрчлөлт, агаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дүүргийн хэмжээний хүүхэд, залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтад хүүхэд залуусыг оролцуулах

-Хүүхэд, залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж, нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах

-Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа усалгааны ажлыг хүүхэд, залуучуудыг оролцуулан хийх

-Иргэд болон хүүхэд, залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх

-ЕБС-ын сургууль болон МСҮТ, Коллежууд дахь эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эко клубгүй сургуулиудад клуб үүсгэн байгуулах

-Хог ангилан хаях тухай боловсролыг ЕБС, МСҮТ, Коллежийн хүүхэд залуучуудад тэгш олгон, сургуулийн орчинд хог ангилан хаядах дадал эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлж, хяналт тавих

-Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг дүүрэг, хороодод уламжлал болгох.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн зорилго нь:

-Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх

-Өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632976
0 эможи

Ser
2021-11-27 11:11
Zalitai namiin nohdoo gudmand gargasan huuhen udahggui ooroo gudmand garna
Эрдэнэтийн даргын машинаар хүн дайрч алсан сэмжидмаа авгай
2021-11-25 18:54
нүгэл чинл нүдээрээ гарнаа муу гичий
keyboard_arrow_up